Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг, чиглэл өглөө

Eagle.mn


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээтэй байна. Дээрх байгалийн таагүй үзэгдлээс шалтгаалан замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зорчих хэсгийн гадаргууд хальтиргаа гулгаа үүсэх, зарим өндөр даваа, гүвээ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжгүй болох зэрэг эрсдэлтэй тул орон нутагт зорчиж буй жолооч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх
Замын гадаргуу, тээж яваа ачаа, тээврийн хэрэгслийн онцлогт хурдаа тохируулан явах.
Аюулгүй байдлаа хангаж жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг хэрэглэх.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож зайлшгүй зогсолт хийхдээ аюулгүй байдлыг хангаж зорчих хэсгийг чөлөөлж, ослын зогсолтын тэмдэг, ослын дохионы гэрлийг зайлшгүй хэрэглэх.
Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлийг шилжүүлж аюулгүй байдлыг хангах.
Ургац хураалт, тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслүүд “Ачаа тээвэрлэх журам”-г баримтлах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

Мөн тус албанаас байнгын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах, албаны болон хувийн бэлтгэлийг сайтар хангах, ажлын багаж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэрэг ажлын чиглэл хүргүүлж, иргэд олон нийтэд замын нөхцөл байдлын талаар  тогтмол мэдээлж байхыг үүрэг болголоо.

 

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)