Ц.Дашдоржийн 60 тэрбумын задаргаа

Eagle.mn


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Засгийн газар болон УИХ дахь нөлөөллөө ашиглан өөрийнхөө эзэмшлийн “Монгол тамхи Со” компанийг гаалийн татвараас үлэмж хэмжээгээр чөлөөлснөөр 60 тэрбум төгрөгийг намынхаа дараагийн сонгуульд зарцуулах тохироо хийсэн гэх мэдээлэл ид хөвөрч байна.

Үүний мөрөөр орвол Ц.Дашдоржийн лоббигоор импортын тамхины татвараас “Монгол тамхи Со” компанийг 25 хувиар чөлөөлсөн явдал нь Монгол Улсын холбогдох хуулиудыг ноцтойгоор зөрчсөн нь тодорхой болж байна. Мэдээж хэрэг авлигын эсрэг болон ашиг сонирхлын эсрэг хуулийн заалтууд шууд зөрчигдсөн. Тэрийг бол тоочих ямар ч шаардлага байхгүй. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг болох нь тодорхой. Өөр анзаарагдаагүй ямар хэрэг өдүүлснийг тодруулбал, Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл – Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн байна.

Хуулийн 4.1.6 Тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх;

4.1.7 Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах;

гэсэн хоёр заалтыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар шууд зөрчжээ. Тэд тамхи импортлож буй 5 компаниас зөвхөн “Монгол тамхи Со”-г сонгон авч бусдаас нь 25 хувийн бага татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Импортын тамхинд 30 хувийн гаалийн татвар оногдуулсан журам дотор Ц.Дашдоржид зориулсан чухал заалт оруулсан нь: “Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи 5 хувийн татвар төлнө” гэдэг юм. Ц.Дашдоржийн үйлдвэрийн бүх түүхий эд Хятадаас импортлогдож байгаа бөгөөд нунтаг тамхи, шүүлтүүр, ороох цаас болон хайрцаг, баглаа боодлыг хүртэл Хятадаас оруулж ирдэг байна.

“Монгол тамхи Со” компанийн бүтээгдэхүүнд болох Сүлд, Улаан шонхор, Алтан навчис, Цагаан өргөө, Dubliss зэрэг тамхинд[1] агуулагдах никотины хэмжээ хэдий зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа ч бусад импортлогчийнхоос хавьгүй өндөр болох нь Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2017 оны 5-р сарын 9-ний дүгнэлтээс тодорхой байна. Ийм байтал Засгийн газрын гишүүн гэдгээрээ давуу эрх эдлэн бусад импортлогчоос хавьгүй бага татварыг төлөх эрх эдлэсэн нь Тамхины хяналтын хуулийн 4.1.6 дахь заалтыг шууд зөрчжээ. Үүний зэрэгцээ шудрага бус өрсөлдөөний хуулийг ч зөрчиж байна. Учир нь 30 хувийн татвар төлж байгаа бусад импортлогчдын бүтээгдэхүүний үнэ 500-980 төгрөгөөр өсч байгаа юм. Харин Ц.Дашдоржийн тамхинуудын үнэ бараг нэмэгдэхгүй зарагдаж байгаа бөгөөд энэ нь “Монгол тамхи Со” компанийн худалдаж байгаа тамхинуудын далд сурталчилгаа, уруу таталтын нөлөөллийг бий болгож байгаа нь тодорхой. Үүгээрээ Тамхины хяналтын тухай хуулийг ахин зөрчичхөж байгаа юм.

[1] Монгол тамхи Со нь Монголын Улсын тамхины зах зээлийн 47%-ийг дангаар хангадаг. Эх сурвалж: http://mn.mongoltamkhiso.mn/about-us/4

2017 оны 5 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл гаалийн татварт бусад импортлогчид 26,8 тэрбум төгрөг, “Монгол тамхи Со” ХХК 1,8 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Хэрвээ Ц.Дашдоржийн компани хуулийн дагуу бусадтайгаа ижил хэмжээний татвар төлсөн бол дурдсан хугацаанд төсөвт 10,9 тэрбум төгрөг төлөх байсан юм. Ц.Дашдорж Тамхины хяналтын хуулийн “татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх” заалтыг зөрчиж өөрийн компанид хөнгөлөлт авснаар бусад импортлогчдоос 14,8 дахин бага татвар төлсөн байна. 2017 оны төгсгөл гэхэд бусад импортлогчид 42,9 тэрбум төгрөг, “Монгол тамхи Со” ХХК 2,9 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр байна. Хэрвээ Ц.Дашдорж давуу эрх эдлээгүй байсан бол түүний компани – 17,5 тэрбум төгрөг төсөвт оруулах байсан. “Монгол тамхи Со” компанийн тамхинуудын үнэ бусдаас 500-980 төгрөгөөр бага болсонтой холбогдон гарах борлуулалтын өсөлтөөр тооцвол Ц.Дашдорж энэ жил гэхэд лавтай 20 тэрбум төгрөгийг гаалийн татварын хөнгөлөлтөөс завшиж байна. 2020 оны сонгууль хүртэлх 3 жилд тэрээр энэ маягаар 60 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийж байгаа юм.

Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн болон МАН-ын дарга М.Энхболд нар түүний 60 тэрбум төгрөг татвараас гулруулах тооцоог хараагүй, мэдээгүй байсан гэхэд хэцүү. Тийм учраас Ц.Сандуйгийн 60 тэрбумын схемийг орлох шинэ схемийг Ц.Дашдорж намынхандаа санал болгох замаар татвараас өчнөөн тэрбумаар нь мөнгө зугтаалгаж, ашиг олсон гэж үзэх үндэслэл хангалттай байгаа юм.

Ц.Дашдоржийн татвараас мөнгө зувчуулсан үйлдэл нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Татварын Ерөнхий хууль зэргийг маш олон зүйл заалтаар зөрчсөн байгааг АТГ, прокурор, цагдаа зэрэг хууль сахиулах байгууллагууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хараагүй, мэдээгүй, дуулаагүй царайлан суусаар байгааг юу гэж ойлговол зохих вэ?

Хуулийн засаглал, хууль тэгш ялгаваргүй үйлчлэх зэрэг зарчмууд хөсөрдсөөр л байх юм уу, эрхэм хуульчдаа?

С.Эрдэнэсүрэн

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Ene tamhinii uildveriig ard irged eserguutseed haatsgaayasa hor uildverleed bna

    0 0 Хариу бичих
  2. Энэ новшийн дашдор гэгчийг хурдан устгах хэрэгтэй! Монголчуудад хөвөн татуулж олон хүн нөгөө ертөнц рүү илгээсэн!

    1 0 Хариу бичих
  3. МАН-ын ээлжит бүтэлгүйтэл

    0 0 Хариу бичих
  4. МАН хэзээч бүтэхгүйээ. Монголчууд хууртсаар байгаад ертөнцийн шаар боллоошдээ. Африкийн орнууд ч биднийг ардаа хаяад эхэллэ.

    0 0 Хариу бичих
  5. Ishsh chaavaas, 60 terbum gesen ulig bolson hun unemshihee baisan balar ertnii sedveeree medee bichehee bolimoor ym. 60 terbumiin zadargaach geh shug haha. Shine sorgog medeedel bidend hergtei bn. Olon ulsiin bdal geed uchnuun medee baina ted neriigee niitleechee malnuudaa

    1 2 Хариу бичих
  6. olon ajliin bairiig bii bolgoj mongoliin ediin zasgiig nuruundaa uurch yvj bgaa dotoodiinhoo uildveruudiig hudlaa uls turtei holboj agnahaa bolimoor ym. Muruuruu uil ajiillagaagaa yvuulj busad company zah zeeliin durmiin daguu yvj bgaa company. Tegleech olon ulsiin valiyutiin san uursduu ergeed tulugduh nuhtsuliig bodoltsoh dotoodiinhoo companyiig demjih tatvariin uyan hatan hesegchilsen bodlogiig zeel ugsun ornuuddaa heregjuuldeg. Hudlaa hen negnii zahialgaar hun amitniig tarhiig ugaah gesen uduun hatgasan ymarch barimt notolgoogui, eh survaljgui uruvdultei medee niitlehee bolimoor ym. Busad medeenii standartiig har uursdiiguu har. Eagle ichmeer ym. Mongold tanaihshig hog bolson tv alga

    1 1 Хариу бичих