“Цагаан уул” уралдаанд оролцогчдын бүтээлийг хүлээн авч байна

Х.Дэлгэрэх


Гэгээн хайрыг магтан дуулагч “Цагаан Уул” шүлгийн наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг энэ сарын 15-наас ирэх сарын 10-ныг хүртэл Монголын Залуучуудын холбооны байранд бичгээр болон файлаар хүлээн авч эхэллээ.Орон нутгаас оролцох найрагчид бүтээлээ тухайн аймаг дүүргийн Залуучуудын холбооны тодорхойлолтын хамт [email protected] хаягаар шүлгээ илгээх боломжтой.

“Цагаан уул” наадмыг Монголын залуучуудын холбоо 1991 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулжээ. Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байна. Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах явдал юм.

“Цагаан Уул” шүлгийн наадамд оролцогчид ухамсар, санаа, бодол,мөрөөдөл, итгэл, сэрэл, хүсэл, ухаан, суу, мэдрэмж, заль гэх үгийг оролцуулан шүлгээ бичих юм байна.

Тус наадам уламжлал ёсоор 4 шаттай байх ба шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана. Тухайлбал хоёрдугаар шат “Унаган хайр”, гуравдугаар шат “Эцэг эхийн хайр”, дөрөвдүгээр шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд болох аж.

Дашрамд дуулгахад нэгдүгээр шатнаас хоёрдугаар шатандаа шалгарсан яруу найрагчид Монгол Үндэсний дээлтэй оролцох юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)