Сургуулийн барилгын нурангиас 30 цогцос гарган авчээ

Ш.Самбуу


Газар хөдлөлтөөр Мехико хотын нэгэн сургуулийн барилга нурсан ба нурангид наад зах нь хүүхэд голдуу 30 хүн дарагдан амь үрэгджээ гэж Exelsior сонин мэдээлэв. Мексикийн Боловсролын сайд  Аурелио Нуньо хэлснээр, аврагчид нуранги доороос 30 цогцос, 11 амьд  хүнийг гарган авсан байна. Сургуулийн нуранги дээр 500 цэргийн албан хаагчид болон 200 орчим энгийн иргэд аврах ажил хийж байгаа ажээ.

Өмнөх мэдээгээр 22 хүүхэд амь үрэгдэж 38 нь сураггүй болсон гэж байлаа.  Энрике Ребсамены нэрэмжит сургууль нь 7,1 магнитуттай  газар хөдлөлтийн үеэр Мексикийн нийслэлд нуран унасан 30 байшингийн нэг болж байна. Мексикийн сейсмогийн албаны мэдээгээр газар хөдлөлтийн төв нь Морелос Ахочьяпан  сууринаас зүүн өмнө зүгт 12 км-ын зайд байжээ. Газар хөдлөлтийн тухай хамгийн сүүлийн мэдээгээр гамшигт амь үрэгдэгсдийн тоо 248 хүн болсон байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа учраас энэ эмгэнэлт тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)