МАН-ын дотоод тохироонууд тодорч эхэллээ

С.Шийлэгтөмөр


-Анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд сайд болохгүй-

МАН-аас ойрын өдрүүдэд гаргах шийдвэр олны анхаарлыг татаж байна. Учир нь, тус нам Засгийн газраа шинээр байгуулах, НИТХ-ын дарга, нийслэлийн намын даргаа сонгох гээд сонгуулийн дараахь байдлаас ч ялгаагүй шинэ зохион байгуулалтад орох шаардлагатай болсон. Үүний дагуу нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж НИТХ-ын даргаар хэнийг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улмаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэхээр болов. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж хэнийг нь НИТХ-ын даргаар сонгохыг хэлэлцэхээр болжээ. НИТХ маргааш хуралдаж ажлаа өгөх хүсэлт гаргасан Ц.Сандуйгийн хүсэлтийг хэлэлцэхээс гадна даргаа шинээр сонгох байх. Мөн нийслэлийн МАН-ын даргын албан тушаалыг хэнд өгөх вэ гэдэг асуудал бий. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн ажлаа өгөх хүсэлтийг хэлэлцэхээс гадна түүнийг оронд хэнийг томилохоо хэлэлцэх биз ээ. Энэ бол Удирдах зөвлөлийн хэлэлцэх асуудлын дөнгөж хагас нь.

НИТХ-ын дарга, намын хорооны даргаас ч том асуудал бол дараагийн Ерөнхий сайдаа тодруулж, Засгийн газраа эмхлэн байгуулах. Тиймээс дараагийн Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал ч Удирдах зөвлөлийн өнөөдрийн хурлаар яригдах ёстой. Учир нь, МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Түүнээс наана Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж Бага хурлын гишүүдэд шийдвэрээ танилцуулан хэлэлцүүлэх юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Удахгүй эхлэх намрын чуулганы эхний өдөр Ерөнхий сайдаа батлуулж улмаар аравдугаар сарын эхний 10 хоногт багтаан Засгийн газраа бүрдүүлнэ” гэсэн.

Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүс бол хэвлэлээр бишгүй гарч байна. Одоогийн засаг дотроос гэхэд Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, УИХ дотроос гэвэл Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа гээд нэрс хөвөрч байгаа.  Харин эдгээрхийн хэн нь ч болсон дараагийн Засгийн газраа нэлээд хүчирхэг байдлаар бүрдүүлэх нь зүйтэй гэж МАН-ынхан үзжээ. Хүчирхэг гэдэг нь туршлагатай, улс төрд өөрийн гэсэн байр суурьтай хүмүүсийг сайдаар томилно гэсэн үг юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-д анх сонгогдсон хүнийг сайдаар томилохгүй байхаар тохирчээ. Энэ дагуу Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар сайд болохгүй гэдгээ мэдэгдээд байгаа бололтой.  Мөн шинэ Засгийн газарт “дан дээлтэй” сайд томилохоор болбол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүнийг сонгох нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт сулхан гэгдэж байсан сайд нар нь дандаа “дан дээлтэй” хүмүүс байсантай холбоотой ажээ. Тиймээс заавал “дан дээлтэй” сайд томилох ёстой гэж туйлшрахгүй бололтой. Ерөнхийлөгч Х.Баттулга ч дараагийн Засгийн газрын гишүүд заавал “дан дээлтэй” байх шаардлагагүй гэдгийг өчигдөр мэдээлэл хийхдээ онцолсон. Тэрээр “Дан, давхар дээл бол өнөөдөртөө тулгамдсан асуудал биш. Өнөөдөр Монгол гэдэг баян орныг, энэ сайхан орныг хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно” гэсэн юм.   

Ерөнхийд нь базвал МАН доторхи тохироо иймэрхүү л байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. Зүгээр л хатгаж байгаашдээ?! Дараа нь давхар дээлтэй хүмүүс юуч хиыгэнгүй гээд л шоудцгаанадаа?!

    0 0 Хариу бичих
  2. manduhai hatan kinonii sargai said bii bolsonii shinj n dotood avilgalgui bolsond talarhay

    0 0 Хариу бичих
  3. Хаянхярваа Ерѳнхий сайд болоосой. Энэ Дарханыг ирээд хар ямар сайхан ногоон хот байна ирээд үз ѳѳрсдѳѳ. Хүн амьдрахад хамгийн тохиромжтой хот бол Дархан. Хаянгийн олон жил засаг дарга хийсний үр дүн ш тээ.

    0 1 Хариу бичих
    • xayantaigaa zailaarai

      0 0
    • Shaana biz

      0 0
  4. deelgvi saiduud l sain ajilasan ard tvmenig huuraad 20 onoos 29-ver chini martahgvi shvv harj bgaarai uls turuus bvr zail

    0 0 Хариу бичих
  5. дараагийн ЗГ хүчирхэг байх ёстой. Нэг малгайн доор цугладаг ажилладаг байх ёстой

    0 0 Хариу бичих
  6. Бямба Цогт арай биш ээ

    1 0 Хариу бичих
  7. Yurunkhii saidad yadahdaa aimag udirdaj aj ahuitai zuuraldaj baisan ediin zasgiin ondor turshlagatai huniig songoosoi.Edgeerees Hayanhyarbaa darga bol Darkhan hotiig sain udirdaj baisan turshlagatai uls torch hun shu.MAN shunaltai zaluuchuuddaa mad taviulj bgaagaa uhaarch turshlahatai humuustei itgeh ni zob shu

    0 1 Хариу бичих
    • Shaana biz

      0 0
    • Hayangiin bogs doloogch nariin bichij baigaa comment iim baij l taaraa, Zavkhanii hariyat uls torchdoos Zavkhanii neriig hamgiin iheer gutaaj baigaa hujaagiin irliiz nariin buunii nohoi utsan hvvheldei, ooriin tolgoigvi shunaliin tulam

      0 0
  8. УИХ-д сууж байсан туршлагатай хүмүүсээсээ сонгоно гэдэг зөв шүү, шинэковуул бол бандаашинд хавчуулагдаж орж ирсэн нь тодорхой болсон ш дэээ

    0 0 Хариу бичих
  9. Оффшорын загалмайлсан эцэг тохирцоо гэсэн мэдээлэлийг их цацдаг болжээ. Энхөолд нээрээ чацага царайлж байна даа

    0 0 Хариу бичих
  10. яагаад н.энхболдын эхнэр ажил хийж болохгүй гэж

    0 0 Хариу бичих
  11. МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.

    1 0 Хариу бичих
  12. ЛУЙВАРЧДЫГ ДАРАХ АТГ НЬ ХҮРТЭЛ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БАЙХАД УЛС ЯАЖ Ч ШУДАРГА ХҮМҮҮСЭЭР ТӨР ТҮШҮҮЛХЭВ ДЭЭ. БҮР ОВОО ГАЙГҮЙ ХҮН ГАРАХ НЬ ГЭХЭЭР ТЕГ АТГ НТР НЬ БАТИРЧИХДАГ СОНИН УЛС БОЛЖЭЭ,

    1 0 Хариу бичих
  13. Энхболдын аалзны сүлжээг таслахгүйгээр Монгол хөгжинө гэж гонж нийслэлээ ч салгаж ав

    1 0 Хариу бичих
  14. М.Энхболдын үгнээс хэзээ ч гарахгүй Н.Энхболд том хөрөнгө мөнгөний эзэн. Түүний эхнэр Мобиком компанийн толгой компани болох Ньюком группт захирлын албан туша****хашдаг..........ИЙМ ЗАВААН ХҮН ШДЭЭ ЭНХБОЛД АРД ТҮМЭН ХАРЖ БАЙНА.ЛУЙВАРЧИН ДУРАК

    1 0 Хариу бичих