Дональд Трамп НҮБ-ын индрээс юу хэлэв

Ш.Самбуу


Дональд Трамп НҮБ-ын 72-р сессийн хуралдаан дээр гол мэдэгдлүүдээ хийлээ. Түүний үг заримд нь хамгийн шийдэмгий гэж үнэлэгдсэн бол нөгөө хэсэг нь хагарлын гэж хэллээ. Гурав дахь хэсэг нь түүнийг Гитлертэй  эн зэрэгцүүлж тавилаа.
Дональд Трамп (Фото: Eduardo Munoz / Reuters)

Сирийн талаар

«Сирийн сөргөлдөөнийг намжаамал байдалд оруулахын төлөө бид чармайж байна. Сирийн ард түмний эрмэлзэлэлийг хүндэтгэсэн улс төрийн шийдлийг бид олохыг эрмэлзэж байна».

Венесуэлийн талаар

«Венесуэлийн ард түмэн өлсөн цангаж, улс орон нь сүйрч, ардчилсан институци нь устгагдаж байна. Энэ байдлыг хүлээн авах аргагүй бөгөөд бид хажуугаас нь харан суух ёсгүй. Хариуцлагатай орон, хөршийнх нь хувьд  бидэнд өөр зорилго байгаа. Тэр зорилго нь венесуэлчүүдэд дахин эрх чөлөөгөө олж авахад нь туслах,  тэдний эх орныг сэргээх, тэдний ардчиллыг сэргээн тогтоох явдал юм ».

Ираны талаар

«Ирантай хийсэн тохиролцоо нь АНУ-ын оролцсон хамгийн муу, хамгийн тэгш  биш наймаа бөгөөд шударгаар хэлэхэд АНУ-ын хувьд гутамшиг юм».

Терроризмын талаар

«Террористууд ба хэт даврагчид хүчээ аван дэлхийгээр тархаж байна. Энэ танхимд төлөөлөлтэй хорлолт дэглэмүүд нь террористуудад туслан дэмжээд зогсохгүйгээр барахгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хөнөөлт зэвсгээр бусад орнууд ба өөрийн ард түмэнд заналхийлэх боллоо ».

БНАСАУ-ын талаар

«Хэрэв АНУ-ыг албадан хамгаалалтад оруулах эсвэл өөрийн  холбоотнуудаа хамгаалахад хүргэвэл бид Хойд Солонгосыг бүрэн устгахаас өөр сонголт байхгүй».

Бие даасан байдлын талаар

«Украинаас Өмнөд Хятадын тэнгис хүртэл бие даасан байдалд заналхийлэлийг бид няцаах ёстой. Эрх, хил хязгаарын хүндлэлт, соёл ба харилцан ажиллагааг хүндэтгэж үзэхийг бид дэмжих болно».

Америкийн ашиг сонирхлын талаар

«АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд, өөрийн орнуудын ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг лидерүүд  та нар шиг би Америкийн сонирхлыг үргэлж нэгдүгээрт тавих болно ».

Кубын талаар

«АНУ нь авлигад идэгдсэн, хутган үймүүлсэн Кубын дэглэмийн эсрэг зогсож, кубачуудын чөлөөтэй амьдрах мөрөөдлийг талархан үзэж байна. Миний засаг захиргаа саяхан хэрэв Кубын дэглэм суурь өөрчлөлтийг хийхгүй бол хоригоо цуцлахгүй гэж мэдэгдсэн байгаа».

НҮБ-ын шинэчлэлийн талаар

«НҮБ-ын гишүүн 193 орны нэг нь АНУ бөгөөд бид тус байгууллагын төсвийн 22 хувиас илүү татварыг төлдөг. Үнэн хэрэгтээ хэн нэгний бодохоос илүүтэйгээр бид төлбөр өгдөг. АНУ-д зардлын шударга бус ачаалал үүрэгдсэн байгаа. Хэрэв шударга байх юм бол хэрэв НҮБ-ын тунхлаглаад байгаа зорилгууд нэн ялангуяа  энх тайвны зорилго хэрэгжих юм бол ийм хөрөнгө оруулалт нь  тэр үнэ цэнээ зөвтгөх юм».

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ULS ORNOO 1 t TAVINA.ZUVSHUU.

    0 0 Хариу бичих
  2. монгол бол удирдлгагүй болсон авилгал хээл хахуулийн шунал нүүрэлсэн 30 гэр бүл энэ улсыг сорон мөлжиж дарангуйлж байгааг хараад тэвчиж чадахгүй байна

    0 0 Хариу бичих