Г.Отгонжаргал ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Х.Дэлгэрэх


Литвын Клайпеда хотноо өчигдөр эхэлсэн Бөхийн төрлүүдийн цэргийн ДАШТ-ний 53 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ганбаатарын Отгонжаргал алтан медаль хүртэж, Литвын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.

32 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тэмцээнд 26 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов.

Тэмцээнд эх орноо төлөөлөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцож буйгаас эхний өдөр гурав нь зодоглож бүгдээрээ медаль хүртлээ.
Тухайлбал эрэгтэйчүүдийн 65 кг-д спортын мастер Г.Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Б.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаан болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Дэлхийн аваргын нэг л тэмцээний амжилтыг буюу насанд хүрэгчдийн ДАШТ-ний амжилтыг авч үзэж хурайлж байх хэрэгтэй. Бусад дэлхийн аваргын тэмцээнүүдийг, тухайлбал, залуучуудын, өсвөрийн, цэргийн ч гэх шиг, тэгээд тахир дутуу хүмүүсийн, өөр юу юуны ч гэнэв ийм тэмцээнүүдийг бол зүгээр л жирийн тэмцээн гэж үзэж байвал зохьно, угаасаа ч тийм. Ийм тэмцээн өрсөлдөөн багатай, үзэгч ч байхгүй, оролцох улсуудын тоо цөөн, угаас ач холбогдол багатай жижиг тэмцээнүүд юм.

    1 1 Хариу бичих
    • unen2 tom jind 3 boh orood 3-n medalia huvaagaad avdagshd.

      0 0
  2. bayar hurgei

    1 0 Хариу бичих
  3. Xarin tiimee.....erchvvd ix sport ruu oroxoo boliod bnaa......Aimag, sumiin naadam geed l taaxalzaad baix bolson.....xairan zaluus...

    0 0 Хариу бичих
  4. Монгол хуний генийн сайн бухэн нь эм талдаа шилжжээ.

    0 0 Хариу бичих