Украин тамхины хулгайн наймааны гол бүс болжээ

Ш.Самбуу


Өнгөрсөн оны байдлаар Европт хулгайн тамхи нийлүүлдэг эх  булаг нь болсон учраас Украиныг энэ сөрөг жагсаалтын эхэнд бичжээ. Энэ тухай "Укртабак" эвслийн мэдээнээс эш татан “Украинские новости" мэдээлсэн байна. "Хүндэт" нэгдүгээр  байрыг Украинд, дэлхийн томоохон аудитийн сүлжээ болох KPMG компанийн явуулсан судалгаа олгожээ. Тус компани Европын холбоо, Норвеги, Швейцарийн хууль бус тамхины зах зээлд  судалгаа явуулжээ. Тэдний мэдээлж байгаагаар, Украинаас ЕХ-нд 5,8 тэрбум янжуур оржээ. Тэд бараг бүгд л хулгайн наймааны бүтээгдэхүүн бөгөөд Украины  нутгаар дамждаг аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)