“ICT Expo-2017” маргааш эхэлнэ

Х.Дэлгэрэх


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” энэ сарын 15-17-ны хооронд арваннэг дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

“Төсөөллөө бүтээцгээе” уриан дор зохион байгуулагдах тус үзэсгэлэнг Харилцаа холбооны зохицуулах хороо зохион байгуулж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, Юнител компаниуд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем ХУР-ын нээлт болох төдийгүй Үндэсний Дата төвөөс ТҮЦ машин ажиллуулж, зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгоно
Мөн Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаан болох аж. Энэ үеэр дэлхийн програм хангамжийн томоохон байгууллага болох Microsoft компанитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болжээ.

“ICT-Expo-2017” -ын хоёр дахь өдөр НХХЯ болон ХХЗХ хамтран үйл ажиллагаа зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдийг хамгаалъя” аяныг нээнэ.

Түүнчлэн уламжлал ёсоор салбарын болон Экспод амжилттай оролцсон байгууллагуудаас шилдгүүдийг тодруулах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)