Х.Булгантуяа: ОУВС-гаас шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл судлая гэсэн

Х.Дэлгэрэх


Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноор Олон улсын валютын сан Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөр”-ийг зогсоосон тухай мэдээлэл гарч байна. Энэ талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодрууллаа.

-ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөр зогссон гэсэн мэдээлэл байна. Ямар учраас хөтөлбөрийг зогсоосон юм бол?

-Хөтөлбөрийг зогссон гэж хэлэхэд учир дутагдалтай. Тус ОУВС-гийн Захирлуудын хурлаар асуудлыг авч хэлэлцэх ёстой.  ОУВС-гийн зүгээс “Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Дараагийн Засгийн газар үүсгэн байгуулагдах хүртэл энэ асуудлыг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй байна” гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

-Засгийн газар бүрэлдэх хүртэл Монголын талаар асуудлыг авч хэлэлцэхгүй гэсэн үг үү?

-“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар хэлэлцэх хурлыг хэзээ товлосныг ОУВС-гаас мэдэгдээгүй байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Zasgiin gazar 1 jiliin hugatsaand chadlaa daichlan ajillasan gej boddog . Ene zasagt olon ajilsag said deduud baisnii dotroos Bulgantuya , Tsoggerel, Sergelen said , Ganhuu, Munkhorgil , Oyunhorol geed olon huniig nerlej bolno .

    0 0 Хариу бичих
  2. Петровисын туслах. далд ор до

    0 1 Хариу бичих
  3. Зайлаа

    0 1 Хариу бичих
  4. Iim l muu yr dagavartai ogtsruulalt bolj dee hend ashigtai bn bol

    1 0 Хариу бичих