Сирийн нутгийн 85 хувийг террористуудаас чөлөөлсөн тухай мэдээлэв

Ш.Самбуу


Сирийн арми өнөөдрийн байдлаар исламын хэт даврагчдаас улс орныхоо 85 хувийг чөлөөлөөд байна. Исламын улс бүлэглэлийн террористуудын хяналтад 27 мянган кв.км  нутаг дэвсгэр нь байгаа гэж Сири дэх Оросын Зэвсэгт хүчний бүлэглэлийн штабын дарга дэслэгч генерал Александр Лапин мэдэгдлээ. “Исламын улс” ба “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн дайчдыг Сирийн нутаг дэвсгэрт бүрэн хэмжжгээр баталгаатайгаар устгатал Сирийн нутагт байлдааны ажиллагааг явуулна гэж генерал хэлснийг ТАСС дамжууллаа. Үүний өмнө мягмар гаригт Оросын Агаар, сансрын хүчний онгоцнууд Акербатын районд “Исламын улс” бүлгийн террористуудын 180 байгууламжийг хоногийн дотор устгалаа гэж мэдээлж байсан юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)