Америкчуудын ихэнх Хилларийг тэтгэвэртээ суух хэрэгтэй гэж үзжээ

Ш.Самбуу


Америкчуудын 60 гаруй хувь нь Хилларийг тэтгэвэртээ суух  хэрэгтэй гэж үзэж байгааг Rasmussen Reports байгууллагын явуулсан санал асуулга харуулжээ.Тайланг нийтэлсэн нь “Юу болов” нэртэй Хиллари Клинтоны ном хэвлэгдсэнтэй давхацжээ. Хиллари уг номдоо 2016 оны сонгуулийн ялагдлын шалтгаанаа нэрлэсэн байв. Хувийн цахим шуудангаар улсын нууцыг дамжуулж байсныг ялагдлын шалтгаан гэж хэлсэн ч гэсэн тэрээр Ерөнхийлөгч Дональд Трамп, намын дотоод өрсөлдөгч Берни Сандерс мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг олон талаар буруутгасан байв. Удалгүй тэрээр өөрийн номын рекламыг хийн АНУ-аар аялан явах гэнэ.

Санал асуулгын дүнгээр асуугдагчдын 61 хувь нь Хиллари Клинтоныг  улс төрөөс холдох хэрэгтэй гэсэн бол харин 21 хувь нь түүнийг дэмжиж байна гэжээ. Ялагдсан шалтгааныг нь нэр дэвшигч Клинтон сулхан байснаас гэж америкчуудын 44 хувь нь бусад 40 хувь нь “гадны хүчин зүйлийн нөлөө” гэж нэрлэж байна. Санал асуулгыг есдүгээр сарын 10-11-нд мянга орчим боломжийн гэхээр сонгогчдын дунд явуулжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. эмээгийн ажлаа хийсэн нь дээр. Трампаас илүү бужигнуулах хүн

    0 0 Хариу бичих