Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна

С.Цолмон


Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгажээ. Тодруулбал, сайдын энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон  мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг даалгасан байна.

Түүнчлэн 12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хяналтын цэгийг ажиллуулж байгаа билээ. Гоц халдварт өвчин гарсан үед мэргэжлийн байгууллага, хүн хүч, шаардлагатай бол Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдын үүрэг гүйцэтгэгч, Засаг дарга, агентлагийн дарга нарт даалгажээ.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Баруун-Урт, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн сум болон Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)