ТАНИЛЦ: НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ

С.Цолмон


Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр ажил олгогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн ажил олгогчийн сарын нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоор тогтоожээ.

Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй байхаар тогтоолоо.

Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын  дээд хэмжээг 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдийг хүртэл хугацаанд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 201 оны 153 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “В”-д зааснаар, мөн өдрөөс хойших хугацаанд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцлоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Harin tiimee oilgohdohgui yum biceed tuuniigee bicsen gej bodoj bolohgui bizdee.Todorhoi oilgogdohoor bicne uu

    0 0 Хариу бичих
  2. yuch oilgosongvi

    0 0 Хариу бичих
  3. Yu oilogsongui

    0 0 Хариу бичих
  4. Ene huuli ali deer 2016 ony eheer batlagdaad 2016 ony 7 sariin 1s. Heregjih bsnaa odoo boltol heregjihgui l bgaa. Odoo shine medee yum shig taviad bhiin.dahin shiidver garsan yumu?

    0 0 Хариу бичих
  5. Ene huulь амьдрал дээр хэрэгжвэл сайхан л юм байна да.

    0 0 Хариу бичих
  6. Deed hemjeegee togtoodog l uym bj. N D Nohon tolj bolno gd baisnaa ysan be batalsan uymuu

    0 0 Хариу бичих
  7. Юу ч ойлгосогүй. Хүнд ойлгогдохоор юм бичиж болдоггүй юм байхдаа???

    0 0 Хариу бичих
  8. иб нь лойгохгүй байна

    0 0 Хариу бичих
  9. Neeree yuch oilgosongui kkk

    0 1 Хариу бичих
  10. юу ч ойлгосонгүй

    1 0 Хариу бичих
  11. Уншсан хүнд мэдээлэл өгөхөөсөө илүү ЭРГЭЛЗҮҮЛЭХЭЭР ТЭЭНЭГЛЗҮҮЛЭХЭЭР л мэдээ байна даа. Бичсэн хүн нь ӨӨРӨӨ уншаад ЮУ ойлгосон БОЛ?

    1 0 Хариу бичих
    • Мэдээж өөрөө ч ойлгохгүй хуулан бичигч л байна штээ. Зааж өгөөд ч ойлгохгүй диплом байгаа

      0 0