ОУВС: Монголын асуудлыг хойшлуулсан

С.Бүжин


ОУВС-ийн захирлуудын Зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 25-ны өдөр болохоор товлогдоод байсан. Тэгвэл энэ талаар тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа эдийн засгийн боломж болон бодлогын асуудлаар зөвлөлдөнө. Шинэ Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Дашрамд, манай улс тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр тохиролцсоноос ОУВС-гийн эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар манай улсын дансанд орж ирсэн билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ