“ДЦС-4”-д шинэ трансформатор суурилуулна

С.Цолмон


“ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү өнөөдөр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гал гарсан шалтгааныг тогтоож, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө трансформатор худалдан авч суурилуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгажээ.

Галын улмаас хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаагүй, галыг газар авахуулалгүй унтраасан юм. Шатсан трансформаторыг 1984 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд 31 жил 9 сар тасралтгүй ажиллаж байжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)