Эзнээ таних төхөөрөмж нь танилцуулга дээрээ ажилласангүй

Ш.Самбуу


Face ID технологи Apple компанийн дэд захирлыг таниагүй учраас iPhone X төхөөрөмжийг танилцуулах ёслол дээр тэрээр смартфоноо солихоос өөр аргагүй болжээ. Эзнийхээ нүүрийг таних технологийг нь компанийн дэд ерөнхийлөгч Крейг Федерини танилцуулсан юм байна. Үүнийг үзүүлж байхад аппаратын Face ID систем түүнийг нүүрийг таниагүй тул түгжээгээ тайлаагүй аж.

“Дахиад нэг үзье…. Ого-го-го… нөөцийн девайсаа авахаас” гэж тэр хэлээд  өөр төхөөрөмж авчээ. Харин өөр смартфон нь түүнийг шууд таниад түгжээгээ тайлжээ. IPhone Х  бүтээгчид  танилцуулга дээр Face ID систем нь эзнийхээ нүүрийг 10 мянган цэгээр скан хийнэ гэж хэлж байсан юм. Мөн тэдний хэлснээр ийм системтэй аппаратыг эвдлэн нэвтрэх магадлал нь саяас нэг тохиолдол гэжээ. Шинэ төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 3-наас худалдаж эхлэх бөгөөд iPhone Х смартфоны гарааны үнэ нь 999 доллар байх гэнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)