Өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ц.Сандуйгийн өргөдлийг хэлэлцэнэ

С.Цолмон


НИТХ дахь МАН-ын бүлэг  өнөөдөр 14:00 цагт хуралдахаар тов зарлажээ. Тус бүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хуралдаагүй байсан бөгөөд  өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл хийснээр, тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан байдаг.

Улмаар бүлгийн гишүүдийн зүгээс хуралдааныг хийх шаардлага тавьсаар байсан боловч Засгийн газрыг огцрох эсэх шийдвэрийг хүлээсэн байдалтай, тов зарлахгүй байсан юм. Ц.Сандуйг огцруулах асуудлаар өргөх бичиг барьсан бүлгийн гишүүд хуралдаан зарлагдахгүй бол олонхиороо хуралдаж, бүлгийн даргаа шинээр томилох алхам хийнэ гэдгээ мөн мэдэгдсэн билээ.

Иймд, өнөөдрийн бүлгийн хуралдааны хувьд хаалттай горимоор явагдахаар яригдаж байгаа аж. Хуралдаанаар Ц.Сандуйгийн өргөдөл болон нэг жилийн хугацаатай томилогддог тэргүүлэгч нарыг шинээр томилох, бүлгийн даргаа өөрчлөх зэрэг асуудлуудыг ярих талаар эх сурвалжууд хэлж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Аргагүй л эгэл ардынхаа төлөө зүтгэсэн их эрдэмтний дүртэй залуу шүү

    0 0 Хариу бичих