АНУ Сирийн босогчдыг зэвсэглэхэд хоёр тэрбумыг зарцуулжээ

Ш.Самбуу


АНУ-ын Батлан хамгаалах яам Сирийн сөрөг хүчнийг зэвсэглэхэд 2,2 тэрбум доллар зарцуулжээ. “Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах Балканы сүлжээ” ба Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төвийн танилцуулсан илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Уг илтгэлийн дагуу, Барак Обамагийн засаг захиргаа 2015 оны есдүгээр сард зэвсэг худалдан авах ажиллагааг эхлүүлжээ. 2017 оны тавдугаар сар  гэхэд Вашингтон автомат, гранат харвагч, миномёт, сум хэрэгсэл худалдан авахад 700 сая долларыг зарлагдсан байв. 2022 он гэхэд наад зах нь 900 сая долларыг зарлагадах төлөвлөгөөтэй байгаа ажээ. “Foreign Policy” сэтгүүлд бичсэнээр ямар зэвсгийг хааш нь илгээж байгаа талаар их бүрхэг баримт бичгийг ашигладаг ажээ. Баримтуудад худалдан авсан зэвсгийг Сирийн сөрөг хүчинд илгээж байгаа тухай аль болохоор оруулахгүйг хичээдэг ажээ хэмээн илтгэлийн зохиогчдын нэг Иван Ангеловскийн хэлснийг уг сэтгүүл эш татсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hyamdhan Oros zevsegiig ni har zahiin naimaachidaas l avaad ugnu shu de. Ternees Americuud uuriin zevsegee onts shaardlaggui bol ugduggui l uls shig bna le.

    1 1 Хариу бичих