Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

Eagle.mn


Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж байна. Энэ хүрээнд үнэт цаасны “Фронтиер” компанитай хамтран хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалтыг  энэ сарын 4,5-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.

Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээг танилцуулж, хөрөнгө оруулагч нарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц зэрэг салбарын цаашдын төлөвийг хэлэлцэж байна. Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяраас дараах тодруулгыг авсан юм.

-Хөгжлийн банк өмнө нь олгосон зээлүүдээ хоёр ангилаад нэг хэсгийг нь шүүхэд өгсөн байгаа. Харин нөгөө хэсгийг нь эргэн төлөх боломжтой гэж үзээд арга хэмжээ авч ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын босгосон томоохон бондууд буюу зээлүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдэд  зарцуулсан. Нэлээд хэдэн төслүүд бий. Гэхдээ тухайн төслөөс гадна төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн хариуцлагаас шалтгаалаад хэрэгжиж чадаагүй төслүүд байна. Зарим нь хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байна. Шүүхийн байгууллагад шилжүүлэхээр бэлдсэн хэд хэдэн төслүүд ч бас байна. Эхний ээлжинд 200 орчим сая доллартай тэнцэх хэмжээний төслүүдийг шүүхэд шилжүүлэхээр бэлдэж байна. Харин эргэн төлөх боломжтой гэж үзсэн төслүүд дээр бид эргэн төлүүлэхийн тулд арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Хөгжлийн банк, арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг хийсэн. Энэ зээлүүдийн эргэн төлөлтийг банкууд хариуцах гэрээтэй. Тиймээс арилжааны 11 банкаар өгсөн зээлүүдийг эргэн төлүүлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа. Түүнчлэн дэд бүтцийн 16 том төсөлд нэг их наяд төгрөгийн зээлийг Хөгжлийн банк өмнө нь олгосон. Үүний эргэн төлөлтийг сайжруулах тал дээр уулзалт хэлцэлүүдийг хийгээд явж байна.

Бид 300-гаад сая долларын төлбөрийг 2017 оны үлдсэн хугацаанд хийгээд дуусч байна. 10 дугаар сарын эхэнд бага хэмжээний төлбөртэй. Гадна талдаа бол санхүүгийн байгууллагууд болон бусад банкуудтай эх үүсвэрийнхээ гэрээг амжилттай хийгээд явж байна. Гол асуудал нь эх үүсвэрийн мөнгөө авахаас өмнө ямар төслийг юунд оруулах вэ гэсэн ТЭЗҮ-гээ хийж дуусгах,  хоёрдугаарт тэр төсөл дээр санхүүжүүлтээ хамтран хийх, хамтран хөрөнгө оруулах, түншээ оновчтой тодорхойлж хамтран санхүүжүүлэх чиглэл нь тодорхой болсон байх ёстой.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. хөгжлийн банк маш сайн ажиллаж байна. Эдийн засгийн өсөлтөнд голлог нөлөөлж байна шүү дээ

    0 0 Хариу бичих
  2. Сангийн яаманд байсан энэ баагий ч хогын гар штэ. Ингэж байж дараа нь улс төр эргэхээр эргээд өөрөө хошногодуулахвий дэ

    0 0 Хариу бичих
  3. Данхараа. Чи нэг өдөр өөрөө наанаа очих цаг ирнэ шүү.

    0 0 Хариу бичих