Макларены илтгэлд тэмдэглэгдсэн 95 орос тамирчны хэргийг хаалаа

Ш.Самбуу


Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) Ричард Макларены  илтгэлд нэр нь бичигдсэн Оросын 95 тамирчны хэргийг хаалаа гэж “The New York Times” сонин мэдээлэв. Тус агентлагийн удирдлага дунд тараагдсан дотоод илтгэлийн материалыг уг сонин олж аван нийтэлжээ. Түүнээс харахад авч үзсэн 96 хэргийн 95-аас нь батлах баримт олоогүй байна. Гэхдээ тус сонин тамирчдын нэрийг нэрлэсэнгүй.

"Байгаа баримт нь эдгээр 95 тамирчныг сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн гэх баталгаа болж чадахгүй” гэж хэлсэн WADA-гийн ерөнхий захирал Оливье Ниггли хэлснийг сонин эш татжээ. WADA-гийн бие даасан комисс Макларены удирдлага дор 2016 оны долдугаар сарын 18-ны өдөр  Сочийн олимпийн тоглолт дээр сэргээшийн залилан хийгдсэн гэх илтгэлийнхээ эхний хэсгийг танилцуулан тэндээ сэргээшийн шинжилгээний дээжийг Орост 2012 оноос 2015 он хүртэл 643 удаа сольсон энэ хэрэгт 30 төрлийн спортын тамирчдыг холбосон байв. Макларен илтгэлийнхээ хоёрдугаар хэсгийг 2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд гаргахдаа Оросын мянгаад тамирчин сэргээшийн хэрэгт холбогдсон гэжээ. Энэ илтгэлийн дагуу ОУОХ ба олон улсын спортын холбоод оросуудын эсрэг мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)