Цагаан ордны олон нийттэй харилцах шинэ захирал томилогдов

Ш.Самбуу


Цагаан ордны олон нийттэй харилцах албаны захирлаар наймдугаар сараас хойш үүрэг гүйцэтгэгч байсан Хоуп Хикс томилогдсон тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээлснийг NBC телевиз онцолжээ. Өнгөрсөн сард томилогдоод 10 хоногийн дараа огцорсон Энтони Скарамуччийн оронд тэрээр үүргийг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Тэрээр 2015  оноос АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Дональд Трампын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж иржээ. Өдгөө 28 настай Хикс залуудаа фото модель байсан ба их сургууль төгсөөд олон нийттэй харилцах салбарт, Иванка Трампын компанитай хамтран ажиллаж байжээ. 2015 оны эхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх төлөвлөгөөтэй Дональд Трампын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдож байжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)