Израйлын таван иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирчээ

Б.Мичид


Израйль улсын таван иргэн, Монгол Улсын нэг иргэн Алтай таван богд ууланд аялж явахдаа цасанд боогдсон байж болзошгүй гэсэн дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 10:17 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна.

Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найм, цагдаагийн газрын нэг, нийт 9 алба хаагч, нэг автомашин, техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эрлийн бүлэг Бест камп гэдэг газар хөтөч, Өлгий сумын Эхбулан багийн иргэн Х.Сүлеймений мэдээлснээр, Гадаадын иргэд цасанд боогдоогүй, нэг иргэний биеийн байдал муудаж, таталт өгсөн тул авиралтыг зогсоон буцаж ирсэн. Израйль улсын таван иргэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми 171 загварын нисдэг тэргээр 2017.09.13-ны өдрийн 17:00 цагт буцаасан тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна. 

Израйль улсын таван иргэнийг нисдэг тэргээр өнөөдөр 03:10 цагт Улаанбаатарт буулгасан байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Монгол хүнийг бол хэзээ ч ингэж сайхан асарч үйлчлэхгүй дээ эд нар

    0 0 Хариу бичих
  2. Naad novshiin amitad chine nutagtaa dor hayj 40000-60000 dolloriin orlogtoi baidag humuus tegeed manaid zugaalj ireed manai niigmiin uilchilgee tsagdaagiin baiguullagad buun daraa daramt bolood edneer ter garsan zardliig n tuluuleh heregtei. Manaihaas hamaagui bayn ornii irged manai uilchilgeenii baiguullagaar tusluulah n gemt hereg. Israelaas hichineen udaa tuslamj yumuu emch nar ch yumuu irj malchdad tusallaa 0 udaa!!

    5 1 Хариу бичих