Оффшор бүсээс мөнгөө татахыг уриалсан 49 хоногт юу болов

С.Сувд


Монгол Улсын Ерөнхийлөгч  оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчдыг уриалсан 49 хоног дуусаад хоёр хонож байна. Уг ажлын явц байдлыг АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод танилцуулахдаа, өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй гэсэн билээ.

АТГ, ЦЕГ-аас томилогдсон хамтарсан ажлын хэсгээс тэдгээр нэр бүхий 23 иргэнд “Оффшор бүсэд аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ түүнийгээ мэдүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” буюу Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Гэхдээ нэр бүхий иргэдийн талаар нотлох баримт бүрдүүлэхээр гадаадын ижил төрлийн үйл ажиллагаатай байгууллагуудаас цуглуулах хамтран ажиллах шаардлагатай байгаа тул одоогоор нэрсийг зарлах боломжгүй гэж байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ талаар нууцын зэрэглэл бүхий тайланг хүргүүлээд байгаа аж.

Ийнхүү иргэд болон оффшор дансанд хөрөнгө бүхий улстөрчдийн тоолж өнгөрүүлсэн 49 хоногийн хугацаанд юу болсныг цаг хугацааны дарааллаар тоймлон хүргэе. 

49 хоногт оффшороос мөнгөө татна уу (2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр)

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Тэр 49 хоногийн хугацаа нь дуусаад хоёр хонож байна.

АТГ, ЦЕГ хамтран Эрүүгийн хэрэг үүсгэв (2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр)

Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллага хамтран явуулах тухай” тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна. 

Бүсэд хамаарах орнуудын жагсаалтыг батлав  (2017 оны 8 дугаар сарын 30-ний өдөр)

Засгийн газрын хуралдаанаас оффшор бүсэд хамаарах 50 гаруй орны нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан байна.Тэгэхээр дээрх хуулийн зохицуулалт нэг мөр гүйцэд  үйлчлэх нөхцөл боломж бүрдэж байна.

Засгийн газрын хуралдаанаар Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хэлэлцэн хавсралтаар баталжээ. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, мөн удирдах албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд уг албан тушаалыг хаших хугацаандаа Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор байгаа юм..

Гурван сар, гуч хоног (2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр)

Өнөөдрийн байдлаар Засгийн газраас оффшор бүсэд ийм ийм орон багтана гэсэн тогтоол гарч баталгаажсан тул 3 сар, 30 хоног гэсэн ойлголтоо хөөн тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-дын орчимд оффшорт данстай хүмүүс хөрөнгөө хэрхэн зохицуулснаа мэдүүлэх боломж байгааг АТГ-ын дарга Х.Энхжаргал онцолсон байна.

Учир нь Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын өгүүлснээр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас 3 сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах учиртай. Ингээд өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Оффшортонгууд мөнгөө авчрахгүй бол "онцгой байдал зарлаж ,бүх хууль үйлчлэхгүй болгож байгаад энэ оффшорттонгуудыг бүгд баривчлан шийтгэж заримыг бууд. тэр цагт наадуул чинь үгэнд ордог болно.

    0 0 Хариу бичих
  2. ene Enhjargal xergig ilrvvlj chadahgvi chadwarch bhgvi setgelch bhgvi begs doloogch bna shde ter mungu orood irwel bi ch idne gdge medej bga ch awsan awilgada tsadaad bga teneg bna nvgelin tuhai bdj chadahgvi bga??

    0 0 Хариу бичих
  3. Avchrah hun bhgui ee zugeerel ger buleeren ustgaldaa naaduul chini uchnuun ger buliin talhiig gantsara idleshde ard tumen yadarch bshde hurungin huragad yadarsan humuusd taraaldaa oilgomjtoi yumiig yugiin bodnoo

    0 0 Хариу бичих