Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Eagle.mn


Өглөө 05 цагт Улаанбаатарт 16 хэм дулаан, харьцангуй чийг 36 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Өдөртөө үүлшинэ. 19-21 хэм дулаан байна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгаар 25-30 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)