Булаг, шандны эхийг хамгаалалтад авлаа

Eagle.mn


Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дээндийн амны "Сайхан булаг", Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх "Халзан амны булаг", "Хөндлөнгийн амны булаг"-ийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг хийж гүйцэтгэжээ. Булгийн хамгаалалтын хашаа, шонг анх удаа хүнсний зориулалттай хаягдал хуванцарыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан байна.

 Худгийн хамгаалалтыг мод, төмрөөр хийдэг байснаас хулгайд алдагдах, хурдан эвдэрч муудах явдал түгээмэл гардаг байсан бол дахин боловсруулсан материалиар орлуулснаар ашиглалтын хугацаа уртсаж, дээрх зөрчил багасах боломж бүрдэх аж. Мөн тохижилтийн ажлын хүрээнд явган хүний замыг байгалийн чулуу ашиглан хийж, булгийн усны найрлага, ашигт чанарын мэдээллийг байрлуулсан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт 82 булаг шанд бүртгэгдсэнээс 30-ийг нь ийнхүү хашиж хамгаалжээ.  

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)