УИХ-д хандан мэдэгдэл гаргажээ

А.Санчир


МҮЭ-ийн холбооноос УИХ-д хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгааг онцолжээ. Тиймээс дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалсан байна. Тухайлбал, тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмэгдүүлсэн буруу шийдвэрүүдийг залруулах, цалин орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах зэрэг хөдөлмөрчдийн өмнө тулгамдсан олон асуудлууд шийдвэрлэгдэхгүй удаашралтай байгаагаас нийгэмд үүссэн бухимдал улам нэмэгдсээр байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбарт ажиллагсад хөдөлмөрлөх эрх ашгийнхаа төлөө эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байгааг МҮЭ-ийн холбооны мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар огцроод байгаа тул цаг хугацаа алдалгүйгээр хуулийн хүрээнд чадварлаг, хариуцлагатай, мэргэжлийн Засгийн газрыг шуурхай байгуулж, нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангахад УИХ-ын зүгээс онцгой анхаарч ажиллахыг дээрх мэдэгдэлд онцолсон байна.

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)