ОУ-ын парламентын холбоо: С.Зоригийн хэргийг төрийн нууцын зэрэглэлээс гаргана гэж найдаж байна

Х.Дэлгэрэх


Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Гурван өдрийн хугацаатай айлчлалынхаа хүрээнд тус холбооны хүний эрхийн холбооны ерөнхийлөгч, Афганистан улсын парламентын гишүүн Фавзиа Күүзи тэргүүтэй төлөөлөгчид дараах хоёр сэдвийн хүрээнд ажилласан байна.

-Олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд Монгол Улсын хүний эрхийн хэм хэмжээ хэрхэн нийцтэй ажилладаг эсэх

-Улс нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийн шийдвэр зэрэгт анхаарал хандуулан ажилласан аж.

Олон улсын парламентын холбооны төлөөлөгчид айлчлалынхаа үр дүнгийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр ОУ-ын парламентын холбооны хүний эрхийн холбооны ерөнхийлөгч хатагтай Фавзиа Күүфи “Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт найдаж байна. Түүний хэргийн талаарх мэдээлэл төрийн нууцын зэрэгт байсан учир мэдээлэл авч ажиллахад хүндрэлтэй байсан” хэмээгээд “Цаашид энэ хэргийг төрийн нууцын зэрэглэлээс гаргаж үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна” хэмээжээ.

С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг анх 2000 онд ОУПХЭХ нд ирсэн байна. Үүнээс хойш тус хорооныхон Монголд гурав дахь удаагаа ирж ажиллаж байгаа нь энэ аж. Манай парламентын хүний эрхийн хорооны гишүүдтэй тогтмол хугацаанд уулзаж ажилладаг гэдгээ хэлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 3 сард уулзаж энэ удаагийн албан айлчлалын товыг тогтоосон байна. Цаашид С.Зоригийн амь насыг бүрэлгсэн хэргийг Монголын шүүх хууль хүчний байгууллага хэрхэн шийдвэрлэхийг ОУПХЭХ анхааралтай ажиглана гэж мэдэгдлээ.

Олон Улсын парламентын холбоо нь 1889 онд Франц улсын Парис хотноо байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 169 парламент, бүс нутгийн 11 байгууллагыг эгнээндээ нэгтгээд байна. ОУПХ нь улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх; олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган, парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах; парламентын үйл ажиллагааг сайжруулах болон түүний салшгүй хэсэг болох хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилго бүхий байгууллага юм. Манай улс тус байгууллагад 1962 онд элссэн бөгөөд энэ хугацаанд 29 удаагийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. АНы бузарууд яагаад уг хэргийг нууцын зэрэглэлд оруулав нуух юм маш ихтэй учраас л тэгсэн

    1 0 Хариу бичих
  2. НЯМДОРЖ, СОДБИЛЭГ НАР АР ГЭРИЙХЭНГ ТУРХИРЧ, ӨӨРСДИЙГӨӨ ЦЭВЭРХЭН ҮЛДЭЭХ ЗОРИЛГОТОЙ БАЙГАА ТИЙМЭЭС ЭНЭ ОУПХОЛБОО ГЭГЧИД ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ , ХЭРГИЙГ ЗАДЛУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГАА. НЯМДОРЖ БҮТЭН НОЙРТОЙ ХОНОО. ЗАХИАЛАГЧИЙН ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД АВАХ ҮҮРГЭЭ ОЛОН ЖИЛ ХИЙЛЭЭ. ШОРОНД ЧИНИЙ АЯГЫГ ӨДӨР БОЛГОН УГААГААД Л ХҮЛЭЭЖ СУУГАА НӨХӨД БАЙГАА ШҮҮ

    0 0 Хариу бичих
  3. Хүний эрх энэ тэр гэж шааж байна. өөрөө ямар эрх эрх чөлөөтэй орны хүн билээ. хаха. чааг шаачих юмсан. тэгээд эрчүүд чинь чулуугаар шидэж алах үед наад эрх чөлөөгөө эдлэ

    0 0 Хариу бичих
  4. шаагаарай МАН-хан алуурчид. Багабанди Баяр Бадамжунай нар Монголын мафийн толгойлогчид. эд нар алсан

    0 0 Хариу бичих
    • АНд яаг чамшиг малнууд л хэрэгтэй хун амьтан алахад бэлэн Оркууд АНд л байдаг

      0 0
  5. Хуний эрх ардчилалын талаар "А"байхгуй хуй нэгдлийн уеийн боолын сэтгэхуйгээр амьдарч терророор санал зорсон улсуудтайгаа ууссэн саналынхаа зороог шийддэг амьдралын хэвшилтэй ядарсан Афганистанаас манайд ирж хуний эрхийн асуудал хондож яриад яваа чинь инээдтэй санагдчихлаа.

    0 0 Хариу бичих
  6. Зоригийн хэргийг шууж байхад МАН болон Зоригийн ах дуу нар л буруу шааж дуугарах шив дээ АН бол ус балагсан юм шиг таг, АНыхан оорсдоо аллага хийсэн нь тов тодорхой

    0 0 Хариу бичих