“Ерөнхий сайд намын дарга болно гэсэн дүрэм байхгүй. Бид дүрмээ баримтална”

Eagle.mn


МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын дараа МАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Бат-Энх мэдээлэл хийв. Тэрээр “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж өндөрлөлөө. Удирдах зөвлөлийн 33 гишүүнээс 30 нь хуралдаа оролцсон. Бид цаг үеийн асуудлаар, ялангуяа нийгэмд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар чөлөөтэй ярилцлаа. Өнөөдрийн удирдах зөвлөлийн хурлаас МАН-ын ээлжит бага хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товлолоо. Мөн өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаас өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх, Бага хуралд бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, дэд дарга нар орж ажиллахаар боллоо. Бид хуульд заасан 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа тодруулах ёстой. Энэ хугацаа ирэх аравдугаар сарын 6-нд дуусахаар байгаа учраас түүнээс наана Бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах шаардлагатай байгаа. Үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрүүдийг гаргалаа. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурал ямар уур амьсгалтай болсон талаар сонирхуулъя гэж бодлоо. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн үнэхээр хуваагдчихаад байгаа юм уу, үгүй юү гэдэгт тайлбар өгөх нь зүйтэй байх. МАН бол ардчилалтай нам. МАН-ын 65 гишүүн хоёр хуваагдчихсан юм уу гэвэл, үгүй гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсч байна. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн 30 гишүүн маань бүгд санал бодлоо хэлж илэн далангүй сайхан ярилцлаа. Эв нэгдлийн төлөө ойлголцсон, зовлон жаргалаа ярилцсан, үл ойлголцсон зүйлээ арилгасан уур амьсгалтай хурал боллоо. МАН-ын бүлгийн 65 гишүүн цаашид ч хагарахгүй. Эв найрамдалтай байж улс эх орныхоо төлөө хоёргүй сайхан сэтгэлээр зүтгэхийг уриалсан сайхан хурал боллоо” гэв

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх дээрх мэдээллийг хийснийхээ дараа дараахь асуултад хариуллаа.

-Намын даргад хүлээн зөвшөөрөгдөхүйц хүнийг Ерөнхий сайдаар томилох ёстой гэж үзэж байгаа юу?

-Манай намын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн дүрэм байдаг болохоос биш Ерөнхий сайд намын дарга болно гэсэн дүрэм байхгүй. Тиймээс бид эхлээд 30 хоногийн дотор Ерөнхий сайдаа томилсон байх ёстой. 45-аас доошгүй хоногийн өмнө Их хурлынхаа товыг гаргах ёстой гэсэн заалт бий. Үүний дагуу 25-нд болох Бага хурлаараа Их хурлынхаа товыг гаргана. Тэгэхээр намын даргын асуудал бол хамгийн багадаа энэ сарын 25-наас хойш 45 хоногийн дараа шийдэгдэнэ гэсэн үг. Бид цагаан дээр хараар бичсэн намын дүрмээ баримтална.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. 65 нэгдмэл болсон бол сайн даа та бүхнийг олуулаа бодитой зоригтой шийд гэж 65 суудлаа иргэн өгсөн юм шүү дээ

    0 0 Хариу бичих
  2. Та нарын намын дүрмээр монголын ард түмэн өрөндөө баригдаж өтөндөө идэгдэж сүйрч дуусаж байна даа төрөө уландаа гишгэсэн наманцарууд

    0 0 Хариу бичих
  3. Юу гэнүү өлөгчингийн зулбасага чинь

    0 0 Хариу бичих
  4. Энэ нөхөр эхлээд нам дараа нь төр гэнээ. Монголчуудаа санаад аваарай 2020 тун удахгүй шүү!!!

    0 0 Хариу бичих