Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг цэвэрлэв

Б.Мичид


“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглол буюу хогийн сав, сандал, авто замын хязгаарлах зурвасын хайс хашлагуудын арчлалт, цэвэрлэгээг хариуцан ажиллаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн тоноглолыг нойтон угаалга, цэвэрлэгээг 14 хоног тутамд хийж байгаа аж.

Энэ сарын 12-нд буюу өчигдөр “Бөмбөгөр” худалдааны төв, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамжинд байрлах хогийн сав, автобусны буудлуудын сандал болон Нарны гүүрний шат, Нарны гүүр, Геологийн лабораториос 21-р хороолол хүртэлх замын хязгаарлах зурвасын хайс хашлагуудыг угааж, өнгө үзэмжийг сайжруулжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)