МАН Бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулах бололтой

С.Шийлэгтөмөр


МАН-ын Удирдах зөвлөл Бага хурлынхаа товыг тогтоохоор хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хурал тараагүй байгаа ч Бага хурлаа товлосон тухай мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 25-нд Бага хурлаа хуралдуулахаар төлөвлөсөн бололтой. Дараагийн Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлж Бага хуралд танилцуулах вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа асуудал. Удахгүй Удирдах зөвлөл хуралдаж дуусаад үүнд тодорхой хариулт өгөх биз ээ.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. М.ЭНХБОЛДЫН ХОТЫН ХЭМЭЭХ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ МАН ДОТОР ХОР НАЙРУУЛААД ДУУССАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БОЛОЛТОЙ !!!

    1 0 Хариу бичих