“Монголын нууц товчоо”-г 108 метр эсгийд урлажээ

Х.Дэлгэрэх


Сүхбаатарын талбайд “Монголын нууц товчоо”-ны Монголын хамгийн урт хувилбарыг танилцуулж байна.

Энэхүү бүтээлийг Монгол туургатны улмажлалт гар урлалын нэг зээгт эсгий ширж бүтээсэн бөгөөд Чингис хааны үеийн амьдрал ахуй, ёс заншлыг харуулсан бүтээл болсон байлаа.

Эсгий “Монголын нууц товчоо”-г  21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны 12-р сараас 2017 оны гуравдугаар сарын 12-ийг хүртэл хугацаанд бүтээсэн байна. Мөн ӨвөрМонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатан урчууд гар оролцон зээглэн ширсэн бөгөөд бүтээх явцад 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг заасан байна.

Уг “Монголын нууц товчоо”-г бүтээхэд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 метр тэмээний ноосон утас, 32 өнгийн 100 литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)