Эрдэнэт үйлдвэрийн 4600 ажилчин цалин нэмэхийг шаардлаа

Х.Дэлгэрэх


“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний эвлэлээс нийт ажилчдаа төлөөлөн удирдлагууддаа шаардлага хүргүүлж хэвлэлийн хурал хийлээ.

“Эв санаа” үйлдвэрчний эвлэлтэй хамтран хийсэн тус хурлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрчний хорооны дарга П.Баттөр дараах дөрвөн шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

Шаардлагыг дэмжин тус үйлдвэрийн ажилчдын 80 хувь буюу 4600 ажилчин гарын үсэг зурсан бөгөөд тус мэдэгдэлд:

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК шилэн дансны хуулийг бүрэн хэрэгжүүлж ил тод байх,

-Уурхайчдын цалинг 10-15 хувиар нэмэгдүүлэх,

-Зэсийн үнийн урамшууллын дагуу нийт ажилчиддаа урамшуулал олгож байх,

-Барилгын засварын цехийн ажилчдын цалинг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн арван хувиар нэмэгдүүлэн олгох зэргийг тусгажээ.

Мэдээлэл хийх үеэрээ П.Баттөр шаардлага хүргүүлэх болсон шалтгаан болон үндэслэлүүдээ танилцуулаад “Зэсийн үнэ жил бүр нэмэгдэж, үйлдвэрийн ажилчдад тавьдаг 15 хувийн илүүдэлтэй төлөвлөгөөг давуулан биелүүлж, хэмнэлтийн бодлогыг дээд зэргээр биелүүлэн 200 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байхад үйлдвэрийн ажилчдын цалинг багадаа 15 хүртэлх хувиар нэмэгдүүлэх үндэслэлтэй” гэлээ.

Дээрх шаарлдагыг хэд хэдэн удаа удирдлагууддаа хүргүүлсэн ч шаардлагат ямар нэгэн тайлбар, хариу ирээгүй бөгөөд ажил хэрэг явагдаагүй учир хэвлэлийн хурал зарласан тухайгаа дурдсан бөгөөд цаашид шат дараатайгаар ажил хаях хүртэлх тэмцлийн хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдсэн юм.

Дашрамд дурдахад тус үйлдвэрийн дундаж цалин нэг сая найман зуун мянгаас хоёр сая төгрөгийн хооронд хэлбэлздэг аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Бүгдийг нь буудаад цэвэр цустай монголчуудаар соль даварцым

    0 0 Хариу бичих
  2. Эрдэнэтийнхэн минь нийт Монголчуудын цалинг 2 хувиар нэмэгдүүлье гэж болсонгүй юу. Байгалийн баялгийн минь буян болохоос та нарын гавьяа гээд байх юм байхгүй. Цалин хангамж чинь бусад газрынхаас 100 хувь илүү биз дээ.

    2 0 Хариу бичих