Орос Египетэд 50 сөнөөгч онгоц худалдана

Ш.Самбуу


Орос Египетэд тавиад МиГ-29 сөнөөгч онгоцыг байгуулагдсан гэрээний дагуу нийлүүлээд эхэлснийг Оросын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Кожин мэдэгджээ.  "Тийм ээ, гэрээнд гарын үсэг зурагдсан, нийлүүлэлт эхлэн сөнөөгч онгоцнууд Египетэд хүргэгдэж байна. Нийтдээ тавиад машин нийлүүлэгдэх учраас нийлүүлэлт хэдэн жилээр үргэлжилнэ. Бүгд л эдгээр машинуудын үйлдвэрлэлийн асар их ачаалалттай заводуудаас хамаарна. Бид гэрээг хугацаанд биелүүлэх болно” гэж тэр ярьжээ.

Үүнээс гадна Орос  Казахстанд Су-30СМ маркийн 12 сөнөөгч онгоц нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна.  Анхны нийлүүлэлтээс эхлээд гурван жилийн дотор уг гэрээ бүрэн хэрэгжсэн байх ёстой ажээ. Оросын тал нисгэгчгүй аппарат авах 50 орчим хүсэлтийг авч хэлэлцэж байгаа ба  Израильтай энэ талаар хамтрах ажиллах  хэлэлцээр хийгдэж байгааг Кожин хэлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Israeliin niseh huchind 50 shirheg bai nemej ugch de. Egyptuud ch 2 udaa Israel ruu dairaad hoyuuland ni hamag baildaanii ongots, tankaa aldsan uls shu de. Orosoos agaar agaar angilaliin puujin avch ireed ch baraagui de huurhii...

    0 0 Хариу бичих