ОБЕГ: ТЭЦ 4-ийн галын тархалтыг зогсоосон

Eagle.mn


Дөрөвдүгээр цахилгаан станцын хашаанд дэд станц шатаж байгаа тухай мэдээллийг манай сайт хүргэсэн. Уг газар дээр гал сөнөөгчид шуурхай ажиллан галын тархалтыг зогсоосон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“ДЦС-4” ТӨХК  -ийн хашаанд под станц шатаж байна гэсэн дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 18, 14, 26, 30 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж.

.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)