ОУВС дараагийн санхүүжилтээ хойшлуулах уу

Eagle.mn


ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд хуралдаж, манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх байжээ. Гэвч Засгийн газрыг огцруулсантай холбоотойгоор тус сангаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаа мэдэгдэж, Монголбанкинд мэдээллээ ирүүлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр тохиролцсоноос Төв банк Хятадын Ардын банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлээ сунгаад байгаа аж. Харин бэлэн байдлаар Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-гийн эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар манай улсын дансанд орж ирсэн билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)