"Харви" ба "Ирма" хар салхины хохирол 290 тэрбум ам.доллар хүрч магадгүй

Ш.Самбуу


Хар салхины хохирол нь Америкийн түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч байна. "Харви" ба "Ирма" нэртэй хар салхины учруулсан хохирол 290 тэрбум руу ойртлоо гэж АВС телевизид AccuWeather гэх консалтингийн компанийн Жоэл Майерс мэдэгдлээ.

Бидний хийсэн үнэлгээгээр “Ирма” шуурганы улмаас гарсан хохирол 100 тэрбум доллар ба дотоодын нийт бүтээгдэхүүний 0,5 хувьтай тэнцэх хамгийн том гарз болж байна. "Харви" хар салхи 190 тэрбумын хохиролтой байсан гэж шинжээчид үнэлсэн юм. Тэрнь ДНБ-ний нэг хувьтай тэнцэх хэмжээ ажээ.  AccuWeather  компани үнэлгээг гаргахдаа  гамшигтай холбоотой  ажилгүйдлийн өсөлт, дэд бүтэц, барилга сууцны эвдрэл, бизнесийн гарз, шатахууны үнийн өсөлт, хувийн өмчмйн гарз  зэргийг тооцоолжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)