Их Британид Европт далайн түрлэгийн станц байгуулна

Ш.Самбуу


Уэльсийн эргийн дагуу бетон хана босгон түүнд далайн түрлэгийн хүчээр цахилгаан үйлдвэрлэх турбинуудыг угсрахаар болж Tidal Lagoon Power  компани үйлдвэрлэх станцыг босгох эрхийг авчээ. Шинэ станцын хүчин чадал нь 320 мегаватт байх ба түүнийг Уэльсийн  Кардифф хотын ойролцоо босгох гэнэ. Өнөөдөр Европт ажиллагаатай  далайн түрлэгийн станцуудын хамгийн том нь гэхэд 300 мегаваттын хүчин чадалгүй хэмээн Bloomberg New Energy Finance хэвлэл мэдээллээ.

Шинэ түрлэгийн станц нь 9,5 км-ын урттай бетон хана босгохыг шаардаж байгаа ба түүнд нь тус бүр 20 мегаваттын хүчин чадалтай 16 турбинийг  угсрах юм. Эдгээр  турбинууд нь нийтдээ 550 сая киловатт-цагийн цахилгааныг жилдээ үйлдвэрлэх юм. Ийнхүү шинэ станц нь  үзүүлэлтээрээр өөр нэг тийм төрлийн Ля Ранс станцаас давсан хүчтэй болно.

Энэ төсөл нь 1,3 тэрбум фунт стерлингийн зардалтай болох нь нэлээдгүзй шүүмжлэлийг гаргаж байгаа. Ийм зарлага нь ямагт өндөр үнээр босдог Атомын цахилгаан станцын  зардалтай бөгөөд ердийн усан цахилгаан станцынхаас хамаагүй өндөр байх ажээ. Нөгөө талаасаа Их Британид иймэрхүү станц босгох туршлага байхгүйгээс зарлага өндөр байж болох талтай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Google translate ashiglasan yumuudaaa

    0 0 Хариу бичих
  2. DALAIN HELBELZELIIG ASHIGLAH N ZUV

    0 0 Хариу бичих