Дэлхийн аваргын тэмцээний тасалбар ямар үнэтэй байх вэ?

Ш.Самбуу


2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтуудын тасалбарын үнэ 1280 - 66 мянган рубль байх юм. Энэ тухай Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) сайтад мэдээлжээ. Тоглолтын тасалбарын хамгийн бага дөрөвдүгээр зэрэглэлийн үнэтэй тасалбар зөвхөн оросуудад зарагдах гэнэ. Үүний зэрэгцээ нээлтийн үзүүлэлтийн тасалбар нь 3,2 мянгаас 33 мянган рублийн хоорондын хэлбэлзэлтэй байна. Хэсгийн  тоглолтуудын үнэ 1280-12600 рубль байх гэнэ. Плей офф  тоглолтуудын тасалбар  нь   тоглолтынхоо  тойргуудаас хамаарсан үнэтэйгээр зарагдах гэнэ. Тэмцээний 1/8 шигшээ тоглолтуудыг үзэхэд 2240 - 14,7 мянган рубль, 1/4 шигшээд 3,800-21,900 мянган рубль, хагас шигшээгийн тоглолтод  4480 - 45 рубль тус тус  зарлагдах шаардлагатай.

Гуравдугаар байрны төлөөх тоглолтын тасалбар 3,8 - 21,9 мянгаар үнэлэгдэх бөгөөд, дэлхийн цомын төлөөх тоглолтын тасалбар   7040 – 66000  рублиэр зарагдах ажээ. Тасалбарын худалдаа есдүгээр сарын 14-нд Москвагийн цагаар 12:00-д эхэлнэ. Өнгөрсөн долдугаар сард Оросын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Виталий Мутко энэ тэмцээний хямд үнэтэй тасалбарыг оросуудад худалдахаар амласан байв. Конфедерацийн тоглолтуудын хамгийн хямд тасалбарууд 960 рублиэр зарагдсан юм.  Хөлбөмбөгийн дэлхийн аваргын  тэмцээн Оросын 11 хотод 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд явагдах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)