Удаан суух нь нас богиносгодог

А.Анар-Эрдэнэ


Суудлын ажилтай хүмүүсийг 30 минут тутамд завсарлага авч, босч хөдөлж байхыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Удаан хугацаанд чилээгээ гаргалгүй суух нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, нас богиносгодог гэдгийг насанд хүрсэн 8000 хүний дунд хийсэн судалгааны дүн илтгэжээ. “Америкийн Зүрхний холбоо”-ноос Бага сууж, Их хөдөл гэсэн уриа гаргасан байна. Колумбын Их сургуулийн Эрүүл мэндийн тэнхимийн судлаач Кэйт Диаз “ Хүмүүст удаан сууж ажиллах хэрэггүй, дасгал хий гэж их зөвлөдөг ч ямар дасгалыг яаж хийхийг нь зааж өгдөггүй” хэмээн шүүмжилсэн байна. “Бид сууж босоод чилээгээ гаргахдаа алхаж, янз бүрээр хөдлөхөд 5 минут орчим зарцуулахад суудлын ажлаас үүдэлтэй элдэв өвчлөлийг  бууруулж чадна” гэдгийг онцлов. Долоо хоног бүр 2 цаг 30 минутын аэробикын дасгал хийх, сунгалтын дасгалуудыг 7 хоногийн 2-оос доошгүй өдөрт хийж байх хэрэгтэй гэдгийг ч Кэйт Диаз онцгойлон сануулсан байна.

Гэхдээ нас нэмэгдэхийн хэрээр суух хугацаа ч дагаж нэмэгддэг гэдгийг анхаарах хэрэгтэй аж. Насанд хүрэгчдийн өдөрт сууж ажиллах цаг нь 9-10 цагаас хэтрэхгүй байх ёстой. Залуу, дунд насныхныг бодвол ахмад настнууд илүү удаан суусны ( дунджаар 11.4 минут орчим)дараа сунгалтын дасгал зэргийг хийх хэрэгтэй.

Ямар ч чухал ажилтай байсан өөрийн эрүүл мэндэд санаа тавин нэг байрлалдаа удаан суулгүй босч алхан, сунгалтын хөнгөн дасгалуудыг хийж ажлын байрандаа эрч хүчтэй байх нь ажлын идэвхи, чанарыг ч сайжруулдаг сайн талтайг санаж яваарай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)