Ижил хүйстний харилцааг өгүүлсэн хятад маягийн хайчилбар

А.Анар-Эрдэнэ


Тайпэй хотноо зохиогдож буй Gay Asian art үзэсгэлэнд оролцож буй Хятадын ижил хүйстэн фермерийн урласан хайчилбар хүмүүсийн сонирхлыг ихээр татаад байна. Хө Шияди хэмээх 54 настай фермер хятадын уламжлалт хайчилбарын аргаар өөрийн мөрөөдөл, төсөөллөө илэрхийлсэн нь олон үзэгчий урмын үг, магтаалын эзэн болжээ.

Цэрэг маягийн хувцастай эр, үсэндээ цэцэг хатгасан залуутай тэврэлдэн ихэд дотно байдалтайгаар хайчилбарын төвд дүрслэгджээ. Өнгө будаг алаглан, цэцэгсээр хүрээлэгдсэн хосууд галт тэрэгний бүхээгт байх аж. “Би хайрлаж дурласан эртэйгээ хамт байхыг хүсэхийн зэрэгцээ маш их айдсыг мэдэрдэг. Яг л өвдсөн юм шиг хүнд мэдрэмж. Би хэдий нанжидтай ч аз жаргалтай байна. Тиймдээ ч өөрийн энэ амьдрал, мэдрэмжээ хайчилбартаа тусгасан” хэмээн Хө Шияди тайлбарласан байна.

Тайпэйд болж буй уг үзэсгэлэнд Хө Шиядигийн адил хятадын уламжлалт урлагийн хэлбэрээр бүтээлээ туурвигч гей уран бүтээлчдийн олон бүтээл тавигджээ. Хонгконг, Тайвань, БНХАУ, Сингапур, АНУ, Канадаас ирсэн уран бүтээлчид өөрсдийн бэлгийн чиг хандлагаа бүтээлдээ шингээснийг тус үзэсгэлэнгээс сонирхож болох аж. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. нүдээ нээгээд эргэн тойрноо сайн хараач

    0 0 Хариу бичих
  2. Мэдээллийнтом суваг юм бол энэ шижигийн хүний ёсноос гадуур юмаа боль за

    0 0 Хариу бичих
    • teneg sda mini eniig chin delhiin niiteerei huluun zuvshuursun

      0 0
  3. БИДЭНД ХАМААТАЙ ЮУ ИЙГЛЭЭ

    0 0 Хариу бичих