Хүүхэлдэйн театрынхан "Олон улсын нүүдэлчдийн зам" наадамд зочноор оролцлоо

С.Цолмон


Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан "Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр" тоглолтыг өнөөдөр 16.30 цагт тоглохоор болжээ. Тоглолтод орон нутгаас сонгогдон Үндэсний форумд оролцохоор ирсэн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй толилуулах аж. Мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран замын осол аваараас сэрэмжлүүлэн аюулгүй зорчих тав хоногийн аянг өрнүүлэх юм байна. Аяны зорилго нь иргэдийг гарц дохиогоор гарч сургахад чиглэгджээ.

Мөн энэ сарын 18-24-ний хооронд Сүхбаатар, Хэнтий, Багануурт "Алтан залаат азарган тахиа" жүжгээрээ хүүхэд багачуудтайгаа уулзах аж.

Дашрамд дуулгахад, Улсын хүүхэлдэйн театриын уран бүтээлчид энэ сарын 3-7-ны хооронд ОХУ-ын Улан-Үдэ хотноо таван жилд 1 удаа зохиогддог Олон Улсын нүүдэлчдийн зам хүүхэлдэйн наадамд зочин оролцогчоор оролцож, В.Катаевийн "Долоон дэлбээр цэцэг" жүжгээр амжилттай оролцоод иржээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)