Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Eagle.mn


Өглөө 05 цагт Улаанбаатар хотод 9 хэм дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Өдөртөө багавтар үүлтэй, 23-25 хэм дулаан байна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.

 Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)