Бүргэдийг байгальд нь буцаан тавих ёслол болно

Eagle.mn


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт жилийн турш ердөө 4-5 эрэгчин бүргэд үзэгдсэн талаар "Алмакөк" бүрэгдчидийн холбооноос мэдээлжээ. Энэ нь бүргэдийг сүүлийн жилүүдэд ихээр барьж, байгальд нь буцаан тавихгүй байгаатай холбоотой гэж үзсэн байна.

Иймд бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан бариулах уламжлалыг хэвээр нь хадгалах, гаршуулан 4-5 жил болсон бүргэдийг байгальд нь тавьж явуулах зорилгоор "Алмакөк" бүргэдчидийн холбооноос "Бүргэдийг байгальд тавьж явуулах ёслол"-ыг энэ сарын 24-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд зохион байгуулахаар болов. Энэ арга хэмжээ анх удаа болох бөгөөд 3-4 жил болсон 5-10 бүргэдийг байгальд нь буцаан явуулах гэж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)