Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хатгалгааны вакцин хийж байна

Х.Дэлгэрэх


Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хийж байна.

Вакцины эхний тунг хоёр сартай хүүхдэд, хоёр дахь тунг дөрвөн сартайд, гурав дахь тунг есөн сартайд хийх бөгөөд вакцинд хамрагдсанаар тухайн өвчний 90-ээс дээш хувийн дархлаа тогтох аж. Вакцин нь 4-5 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх аж.

Цаашлаад 2020 он гэхэд нийслэлийн бүх дүүргийн хүүхдүүдэд хийх аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)