Б.Чимэдцэрэн дэлхийн дээд амжилтыг шинэчлэв

Б.Тайван


Флиппин улсын Манила хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Азийн АШТ болж байна. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин хүч үзэхэд манай баг гурван алт, гурван мөнгөн медаль хүртэж, тивийн тэмцээндээ бахдам амжилт үзүүллээ. Тодруулбал тэмцээний насанд хүрэгчдийн 120 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Чимэдцэрэн, мастер-1 ангиллын 105 кг-д С.Баяртөгс, +120 кг-д Ц.Баярхүү нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа Манилагийн тэнгэрт эгшиглүүлэв.

Түүнчлэн насанд хүрэгчдийн 120 кг-д Т.Эрдэнэхүү, 105 кг-д Л.Бархасбаатар, мастер-1 ангиллын 105 кг-д С.Баяртөгс нар дэд байрт орлоо. Сонирхуулахад тэмцээний 120 кг-ын жинд алтан медаль хүртсэн Б.Чимэдцэрэн цээжиндээ 362.5 кг-ыг шахсаар дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Энэ амжилтын өмнө Германы тамирчин 356.5 кг-ыг өргөснөөр дээд амжилтыг эзэмшиж байв.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Duudee bayr hurgie. Mundag ymaa baharhaj bna

    1 0 Хариу бичих
  2. Hoòooooooh

    1 0 Хариу бичих
  3. Булчин, чадлаа ингэж сайхан хөгжүүлч чадсан юм чинь одоо оюуны чадлаа бас ингэж хөгжүүлч чадаж л таараа. Ой тогтоолтын дасгал, арга техникийг Хатанбаатараар сайн заалгаж сургаж аваад дэлхийн аваргад явуулая.

    0 0 Хариу бичих
    • Оюун ухаанаар гарлаа гээд Монголд спортынхон шиг үнэлэгдэхгүйээ

      0 0
    • хүн биеэ дайчлах тусам оюун ухаан аяндаа хөгждөг байгалийн хууль үйлчилдэг,харин тэр оюун ухааны тэмцээнд орхоор бол оюунаа дэмжин хөгжүүлэх нь зүйн хэрэг,харин тархиндаа тэвчээрийн хязгаарт хүрхийн тулд яаж бэлтгэл хийхийг суулгах хэрэгтэй,төмөр шигээ нервтэй бж хүнд төмөр өргөнө шүү дээ,шантарвал данхтай цай ч даахгүй

      0 0
  4. Хөөх, мундаг юмаа. Энэ хэдийг сонирхогчдын сумогийн дэлхийн аваргад явуулбал юм дуулгана даа. Мэрэгжлийнхэд нь бол оруулахгүй биз.

    1 0 Хариу бичих
  5. Мундаг

    2 0 Хариу бичих
  6. Гайхамшигтай

    3 0 Хариу бичих