Бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслол болно

Eagle.mn


Дөрөв буюу түүнээс дээш жил гаршуулсан бүргэдийг байгальд нь эргүүлэх тавих ёслол анх энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан хийх уламжлалыг хэвээр нь хадгалах зорилготой бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих бөгөөд энэхүү арга хэмжээг цаашид жил бүр зохион байгуулах аж.

Эрэгчин бүргэдийг жуулчдад харуулж, сонирхуулах зорилгоор ашигладаг болсон нь бүргэдийн тоо толгой өсөх боломжийг хязгаарлаж, бүргэдийг гаршуулж сургах үндсэн уламжлал алдагдахад хүргээд байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)