Бодибилдинг, фитнессийн УАШТ ирэх амралтын өдрүүдэд болно

Х.Дэлгэрэх


Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах 26 дахь удаагийн “Монголын мистер-2017” тэмцээн ирэх амралтын өдрүүд буюу энэ сарын 16-17-ны өдрүүдэд “UB Palace”-д зохиогдох гэж байна.

Тэмцээнд оролцогчид бодибилдингийн насанд хүрэгчдийн зургаан жингийн ангилал, 21 хүртэлх насныхан, бодибилдинг мастер, эмэгтэй атлетикийн бие бялдар, эмэгтэй фитнесс, эрэгтэй фитнесс, эмэгтэй моделийн бие бялдар гурван ангилал, эрэгтэй моделийн бие бялдрын гурван ангилал гэсэн төрлүүдээр өрсөлдөх юм.

Нийтийн биеийн тамирыг бодибилдинг, фитнессээр дамжуулах нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө нийгэмд сурталчлах зорилготой тус тэмцээний ангилал бүрээс медальт байр шалгарна. Тус тэмцээнээс медальт байрт шалгарсан тамирчид ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох ес дэх удаагийн бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)