Тавантолгойн нүүрс Оросын Кузбассын нүүрстэй өрсөлдөх үү

С.Сувд


Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудад ОХУ 93,3 сая тн нүүрс нийлүүлсэнээр өмнөх оны мөн үеэс 61,2 хувиар өссөн

Eagle телевиз өнөөдөр нүүрсний экспорт, транзит тээврийн сэдвээр багц мэдээлэл хүргэж буйтай холбогдуулан хойд хөршийн нүүрсний зах зээл болон Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр түйл ажиллагаатай нь танилцсан Восточний боомтын талаархи мэдээллийг багцлан хүргэж байна.

Эх сурвалжуудын мэдээгээр ОХУ-ын нүүрсний нийт экспорт  энэ оны эхний долоон сарын байдлаар 61 хувиар өсч 7,3 тэрбум ам.доллар олоод байна. Үүнээс Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй улсуудад 93,3сая.тн нүүрс нүүлүүлсэн нь 6,81 тэрбум ам.доллар болж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 61,2 хувь өссөн үзүүлэлт гэдгийг Итар Тасс агентлагийн мэдээнд өгүүлжээ.

ОХУ-ын энэ оны эхний хагас жилийн байдлаар олборлосон нийт нүүрсний 60 хувийг Кемерово муж Кузбассаас олборлосон бөгөөд тус бүс нутагт 120 орчим уурхай ажиллаж байна. Тус бүс нутаг нь оросын нүүрсний нөөц, олборлолтын цөм цэг бөгөөд эндээс 55 улсад нүүрс нийлүүлдэг аж.

Кузбасс дахь нүүрсний олборлолт энэ оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 118.3 сая тонн болж 10 хувиар өссөн бол экспорт 112.3 сая тонн болж 15 хувиар өссөн байна.

Уг  Кузбассаас олборлож буй нүүрсийг  Владивостокийн боомт хүртэл 5531 км зайд тээвэрлэж авчирдаг байна. Харин Монгол Улсын нүүрсийг Зүүн Азийн зах зээлд гаргахаар яриад буй  Владивосток орох зай 5000 орчим км байгаа юм.

Восточний боомтоор сүүлийн 10 жилд 200 сая тн нүүрс гаргажээ

 “Восточный” боомт нь Япон тэнгисийн Находкийн буланд Вранглерийн хоолойд оршдог ОХУ-ын хэмжээний төрөлжсөн далайн боомт бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн “Приморье-1”олон улсын төмөр замын коридорын төгсгөлийн цэг юм. Уг боомтоор 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 34,8 сая тонн ачаа тээвэрлэн өнгөрүүлсэн гэж МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан мэдээнд өгүүлсэн байсан.

Восточний боомт Приморийн нутаг дэвсгэрт конвейерийн тоног төхөөрөмж, ачаа буулгах вагон бүхий цогцолбороос гадна нүүрсийг дахин боловсруулдаг үйлдвэрлэл гэсэн хоёр хэсэгтэй. Боомтын гол ачаа нь дээр дурьдсан Кузбасс дахь олборлосон нүүрс юм.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Восточный боомт 200 сая тонн нүүрсний бүтээгдэхүүнийг нийлүүлж, Оросын бүх нүүрсний боомтуудтай харьцуулахад дээд амжилтыг тогтоосон гэсэн мэдээллийг тус боомтын цахим хуудсанд бичсэн байна.

Боомтын шинээр байгуулагдах хэсэгт манайд газар өгөх үү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тус боомтын удирдлагууд Японы Марубени корпорацитай хамтран ажиллах гурван талт санамж бичигт гарын үсэг зурсан тухай мэдээлэл байна. Тус боомтод талууд 130 сая ам долларын өндөр технологийн тоног төхөөрөмж бүхий цогцолбор байгуулах бөгөөд манай улсад тус боомтоос өгөх газар энэ хэсэгт байх бололтой.

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгыг  Владивостокт болсон Дорны эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэр  ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров, ОХУ-ын Тээврийн дэд сайд, далайн болон голын тээврийн холбооны Агентлагийн дарга В.А.Олерский нар нүүрс дамжуулан өнгөрүүлэх далайн боомтын үйл ажиллагааг газар дээр нь танилцуулахдаа, ОХУ-ын талаас  Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тэгснээр Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьсан билээ. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга ярихдаа, “Саяхан бид “Восточный” боомтод очоод ирлээ. Тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг  8000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна гэдэг бол Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгааг харуулж байна” гэсэн юм.  

Энэ бүхнээс харахад, нүүрсний экспортод манай монголын өмнийн говийн нүүрс үү Оросын Кемерово мужийн  Кузбассын нүүрс үү гэдэг сонголт ирэх нь. Гэхдээ, нүүрсээ Владивосток хүртэл тээвэрлэсэн тохиолдолд шүү дээ.

Төгсгөлд нь нэг баримт хэлэхэд, 2011 онд Энержи Ресурс компани Владивостокоор дамжуулан Япон улсад туршилтаар 100 мянган тонн нүүрс гаргаж байсан бөгөөд зөвхөн тээвэрлэлтийн зардалд 171 ам.доллар зарцуулж байсан тухайгаа тус компанийн захирал Г.Батцэнгэл хэлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Өрсөлдөгчтэйгээ тэдний дүрмээр тоглоод ашиг олох гэж донгиотох хэрэг байхгүй.Урагш нь нүүрс зөөх төмөр зам тавиулалгүй өөрсдийн атганд байлгах гэсэн ивануудын заль.

    0 0 Хариу бичих
  2. Yandaa yana. Ukhaantai ulsaa bodson khun ch alga boljee.

    0 0 Хариу бичих
  3. Өрсөлдөхдөө гол нь биш. Владивостокоор нүүрсээ гаргаад эхэлвэл Хятадууд манайхыг бүрэн алдахгүйн тулд худалдан авах үнээ бага ч гэсэн үнээр нэмэх л болно. Хойт, урд хөршөөр адилхан экспорлох нь манайд ашигтай. Түүнээс биш бусад улсын нүүрстэй өрсөлдөж чадахгүй нь тодорхой .

    0 1 Хариу бичих
  4. Манай ерөнхийлөгч лут алсын хараатай, бүр наад зах нь 10 жил цаашилвал 30 - гаруй жилийн алсыг харсан юм байх аа . ПИАРЧИД нь ингэж л бичсэн байсан.Баттулгад Пүтен энэ бүс нутагт газар өнгө л гэсэн гэнэлэй. Газар өгдөг байж авдаг байжээ. газрын түрээсийн төлвөр гэж овоол юм байх болов уу .Үүнийг яаж төлөх, авсан газраа яаж эргэлтэд оруулах гээж ажил байна аа. Ерөнхийлөгчийн ПИАРЧИД аа

    1 0 Хариу бичих
  5. 2010 хойш энэ Оросын бомт чинь Монголчуудад нээлттэй байсан шуу ялтан Гансухээ тийм ч учраас 2011 нэг удаа туршилт хийж уг бомтруу нуурсээ зоож узсэн юм харамсалтай нь маш их алдагдалд орж Монголоос гарсан цэвэр нуурс усан онгоцонд ачигдахдаа нуль шороотой холилдож худалдан авагч нуурсээ авхаас татгалзаж билээ

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ