60 тэрбумын хэргийг хаасныг эсэргүүцэн жагсана

С.Цолмон


Нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Ард түмний онц түр зөвлөлийн гишүүд хамтран өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долдугаар сард оффшор бүсэд данстай улстөрчдөд хандан 49 хоногт багтаан оффшор дансанд байгаа мөнгөө Монголын банкууд руу эргүүлэн татах уриалга гаргасан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн өгсөн 49 хоногийн хугацаа өчигдөр дуусгавар болсон.

Энэ хугацаанд нэг ч хүн оффшор дахь мөнгөө татаж, Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжээгүй учир монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Ард түмний онц түр зөвлөлийн гишүүд хамтран эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ. Уг эсэргүүцлийн жагсаал энэ сарын 23-нд Сүхбаатарын талбайд болох аж. Тэд зөвхөн оффшорын асуудлыг тавихгүй, 60 тэрбумын хэргийг хаасан болон Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагсах юм байна.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 60 тэрбумын асуудлыг бүр за зү болоод хэрэгжүүлээд аваад хэрэглэчихсэн юм байгаа юмуу Ингэж улс төр хийгээд юахавдээ Хэрэв үнэн бол хэдэн сарын өмнө огцорсон Батсуурь сайд ч баян юмаа хэл ам болж шүүх цагдаа болдоггүй.Одоо огцорох сайдууд ч гэсэн хайран мөнгө.

    0 0 Хариу бичих
  2. JARAN TERBUMAAR UNDSEN HUULIIG OORCHILOH N BUR AVTONOMIT SANAA NUUGDAJ BNA

    0 0 Хариу бичих